8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилгын 1143 зөвшөөрлөөс түүвэрлэн шалгахад 16.3 хувьд нь зөрчил илэрчээ

2022-11-04 13:01:00

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүд холбогдох стандарт, дүрэмд нийцсэн эсэхийг шалгасан дүнг хэлэлцжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн танилцуулсанаар 2020 онд Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 36 удаагийн хурлаар 1451 асуудлыг хэлэлцэж, 1198 буюу 82.5 хувийг зөвшөөрч, 253 буюу 17.5 хувийг зөвшөөрөөгүй байна.

Харин 2021 онд 27 удаагийн хурлаар 1425 асуудлыг хэлэлцэж, 82.8 хувийг зөвшөөрч, 17.2 хувийг нь эс зөвшөөрчээ. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 32 удаагийн хурлаар 1305 асуудал хэлэлцэж, 69.2 хувийг зөвшөөрч, 30.8 хувийг зөвшөөрөөгүй аж. Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оноос хойш барилгын 1143, цахилгаан, эрчим хүчний 1197, инженерийн шугам сүлжээний 104, зөвшөөрөл сунгах 368, нэмэлт өөрчлөлт оруулсан 16 зөвшөөрлийг олгосон байна.

Эдгээрээс барилгын ажлын зөвшөөрлийн 410-ыг түүвэрлэн шалгахад 67 нь буюу 16.3 хувь нь зөрчилтэй байжээ. Үүнтэй холбоотойгоор зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment