8o
Улаанбаатар хот
mobile menu

Зудын эрсдэлийн зураглалыг гаргажээ

2022-11-02 16:20:00

 Аравдугаар сарын 20-ны байдлаар зудын эрсдэл нийт нутгийн 25 хувьд их, 35 хувьд нь дунд зэрэг байгаа бол 20 шахам хувьд бага, 20 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй байна.

 

 

Түүнчлэн, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн зарим нутаг зудын эрсдэл их зэрэглэлд багтсаныг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалт, хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулсан зудын эрсдэлийн зураглалд тэмдэглэжээ.

 

Энэ жил гандуу, гантай байсан баруун ба говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац хэд дахин хэтэрсэнээс мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байна. Хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа нь нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/11/03 129.205.124.223
  • Recent
  • Most Read
  • Most Comment