Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг уг албан тушаалд томилжээ.
Овог, нэр: Оюунхүү Амарсанаа
Төрсөн газар, он: Улаанбаатар хот, 1980 он
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч-Цагдаагийн ажилтан
Цол, зэрэг: Цагдаагийн хурандаа, Удирдахуйн ухааны магистр
Төгссөн сургууль, дамжаа:
- 1997-2001 онд Цагдаагийн Академид- Эрх зүйч-Цагдаагийн ажилтан
- 2007 онд Төрийн Удирдлагын Академид Удирдахуйн ухааны магистр
- 2008, 2010, 2018 онд Египет, БНСУ, Турк улсын Цагдаагийн Академид мэргэжил дээшлүүлсэн.
- 2020 онд ТУА-ны Төрийн Захиргааны ахлах түшмэлиийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.
Гавъяа шагнал:
“Цагдаагийн гавъяа”, “Цагдаагийн алдар”, “Цэргийн хүндэт медаль”
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
- 2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч
- 2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч
- 2006-2007 онд Эрүүгийн Цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэст Төлөөлөгч
- 2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч
- 2011-2013 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дэд дарга, Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн Дэд дарга
- 2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
- 2014-2015 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга
- 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн дарга
- 2018 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн дарга
- 2018-2019 онд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2019-2020 онд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 020-2021 онд Экологийн Цагдаагийн албаны дарга
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажилласан.