8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 28,5 км авто зам ашиглалтад орлоо

2022-10-31 11:35:00

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хамгийн хойд хэсэг болох Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км хатуу хучилттай авто зам энэ сарын 20-ны өдөр ашиглалтад орлоо.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт барьсан Өлгий-Толбо чиглэлийн 60 км, Өлгий-Цагааннуур чиглэлийн 70 км хатуу хучилттай авто зам 2014 онд, Толбо-Хашаатын даваа хүртэлх 60 км зам 2019 онд тус тус ашиглалтад орсон ба Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хамгийн сүүлчийн хэсэг болох Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замын хэсэг баригдаагүй үлдээд байсан юм.

Улмаар тус замын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Лонгжиан роуд энд бридж" компани ажиллаж, 25.8 км хатуу хучилттай авто замыг ийнхүү ашиглалтад оруулж байна. Цагааннуур-Улаанбийшинт чиглэлийн авто зам ашиглалтад орсноор баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл бүрэн дуусаж Азийн авто замын сүлжээтэй холбогдож байна. Азийн авто замын сүлжээний АН-4 зам нь ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван улсын Новосибирк - Барнаул - Горно Алтайск – Ташанта – Улаанбайшинт – Ховд – Ярант – Такешкен – Өрөмч – Каши - Хонкираф гэсэн чиглэлээр дайран өнгөрч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр нийт 756 километр үргэлжлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment