8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулахгүй

2022-10-28 12:47:00

Цар тахлын улмаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жил буюу 2022 он дуустал  хойшлуулсан. Гэвч арилжааны банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн шинэ зээлээ олгох зохицуулалттай учраас өмнөх зээлтэй хүмүүс зээлээ төлөхгүй хойшлуулахын хэрээр дараагийн зээлүүд гарахад хүндрэл учирдаг. Улмаар арилжааны банкууд ипотекийн зээлийг  олгохгүй хязгаарласан талаар иргэд ярих болсон. Мөн Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр  "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Төлбөрийг нь хойшлуулах тусам хэцүү. Хэрэв ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгана гэвэл Цар тахлын тухай хуульд мөн  өөрчлөлт оруулах шаардлага тулгарна. Бидэнд хугацаа байна. Шаардлагатай бол дахиж ярилцана" гэж мэдэгдэж байв. 

Тэгвэл Шадар  сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулахгүй. Харин хүү, урьдчилгаа төлбөрийг бууруулах боломжтой гэдгийг онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн "Ипотекийн зээлийн төлөлтийг хоёр жил хойшлуулсан. Одоо дахиж хойшлуулахгүй. Хойшлуулах тусам иргэдэд ачаалал үүснэ. Хугацаандаа төлөөд явах нь иргэдэд ашигтай. 8 хувиас 6 хувь руу шилжих шаардлагатай 65 мянган айл өрх бий. Өнөөдрийн байдлаар нийт 110 мянган айл өрхөд ипотектийн зээл олгосон байна.  Ипотекийн зээл зогсохгүй,  цаашид ч үргэлжилнэ. Сард 45 мянган төгрөг гарч байгаа. 6.5 их наяд төгрөг эргэлдэж байна. Зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах иргэдийн сар бүрийн эргэн төлөлтийн хүү үндсэн төлбөр хоёрыг сонголтойгоор төлөх боломжийг бүрдүүлэх гэхчлэн  үндсэн асуудлууд бий" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл