орнод аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв(БОЭТ)-ийн мэс заслын тасгийнхан зургаан настай хүүхдийн ходоодноос гаднын биет буюу бөөгнөрсөн үс авах мэс заслыг амжилттай хийжээ.
Одоогоор хүүхэд мэс заслын дараах эмчилгээг хийлгэж байгаа юм байна.
Мэс заслын багт мэс заслын тасгийн их эмч Г.Мягмардорж, Х.Сонин, Б.Өнөболд, мэс заслын сувилагч Б.Өлзийхутаг, Мэдээгүйжүүлэгийн эмч С.Дэлгэржаргал, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа үйлчлэгч Д.Баасанцэрэн нар ажилласан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон, Ховд, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгуудын БОЭТ-үүдэд 10.8 тэрбум төгрөгөөр ангиографийн аппаратыг суурилуулсан.
Ингэснээр Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо, Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлдэг болоод буй аж.