Жил бүрийн арван нэгдүгээр сарын 2-ныг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр" болгон тэмдэглэдэг.
Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Нээлттэй нийгэм хүрээлэн хамтран энэ өдрийг тохиолдуулан "Хэвлэл мэдээллийг хамгаалж ардчиллыг дэмжье" хурлыг Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд 10:00-13:00 цагт зохион байгуулна.
Энэ жил сэтгүүлчдийн аюулгүй байдал ба тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаар НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсны 10 жилийн ой тохиож байна.
Глоб Интернэшнл төвөөс сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үр дүнг танилцуулж, сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Хурлын хөтөлбөр
10:00- 10:10 Нээлтийн үг: - Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз - ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан
10:10-10:20 Тулга үг: - ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн Х.Наранжаргал
10:20-10:40 Сэдэв: - ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид