8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэс тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоолоо

2022-10-26 16:18:20

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/ боллоо. 

Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргалаа. Онцгой дэглэмийг зургаан сарын хугацаатай тогтооно. Онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо. Төлөөлөгч нь компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлнө" хэмээн ярилаа. 

  - Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан       тушаалтныг томилж, чөлөөлөх,

-  Технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, ослоос сэргийлэх дүрэм журмыг нарийвчлан тогтоож, зөрчигчдөд   зохих хариуцлага хүлээлгэх,

-  Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг   тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment