8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар Г.Дугаржавыг томиллоо

2022-10-26 16:45:00

”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ны 14,15 дугаар тогтоолоор ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ганпүрэв овогтой Дугаржавыг түр томиллоо.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн ахалсан ажлын хэсэг энэ сарын сарын 24-ний өдөр тус үйлдвэрт ажиллаж, удирдлагын ажлыг хүлээлцсэн байна.

 

Ажлын хэсгийн ахлагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б. Цэнгэл “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн тулгамдаж байгаа асуудлуудыг үе шаттай шийдэж дотоод ба гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан амаргүй хүнд үеийг хамтын хүчээр эв нэгдэлтэйгээр даван туулж төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж “Монгол ган цогцолбор” төслөө УУХҮЯамны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан цаашдын хөрөнгө оруулалт санхүүжилтээ босгох бүрэн боломжтойг тэмдэглэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $ 780,000.00 APPLY
2022/10/26 129.205.124.222
  • Recent
  • Most Read
  • Most Comment