8o
Улаанбаатар хот
mobile menu

УБТЗ: Орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнийг 50 хувиар нэмнэ

2022-10-25 15:34:00

Төмөр замын тээврийн тариф нэмэгдэхээр болсон. Учир нь “Улаанбаатар төмөр зам” ХНН 2022 оны наймдугаар сарын 29-нд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлт хүргүүлсэн. ШӨХТГ энэхүү хүсэлтийг хүлээн авч, төмөр замын зарим үнэ тарифыг индексжүүлэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн юм.  

2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь, экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь, экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь, экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувиар нэмэхээр болсон байна. Мөн зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар тус тус индексжүүлэхээр болсон байна. Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй гэдгийг онцоллоо.

УБТЗ: Орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнийг 50 хувиар нэмнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $ 780,000.00 APPLY
2022/10/26 129.205.124.222
  • Recent
  • Most Read
  • Most Comment