8o
Улаанбаатар хот
mobile menu

Найман нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

2022-10-24 11:59:00

Шүүхийн ерөнхий зөвлөл ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтын нийлбэр оноогоороо эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг тухайн шүүхүүдэд нь шүүгчээр томилуулах тухай саналыг хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа. 

Мөнхөөгийн Пүрэвсүрэн, Бадамдоогийн Ганболд нарыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр, Нэргүйн Батчимэгийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр нэр дэвшүүлж, томилуулах саналаа Монгол Улсын их хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов. Төрбатын Шинэбаярыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Төмөрбаатарын Бадрах, Эрдэнэчимэгийн Энэбиш,  Дашдоржийн Золзаяа нарыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Зоригтын Түвшинтөгсийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

Найман нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment