8o
Улаанбаатар хот
mobile menu

УСУГ нийтийн аж ахуйн салбарт MNS ISO 45001:2018 стандартыг анхлан нэвтрүүллээ

2022-10-21 09:05:00

Ус сувгийн удирдах газар /УСУГ/ нь нийслэлийн хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг татан зайлуулах зорилготойгоор 63 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага 2020 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н менежментийн тогтолцооны МNS ISO 45001:2018 стандартын зөвлөх үйлчилгээ авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажил эхэлсэн. Тухайн үед цар тахлын улмаас хөл хорио тогтоож, ажил удаашралтай байсан хэдий ч хамт олон маань 24 цагаар тасралтгүй ажиллаж, хүн амыг унд ахуйн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үүрэгт ажлаа тасралтгүй явуулсан. Мөн ХАБЭА-н чиглэлээр  бодлогын 14 баримт бичгийг шинээр боловсруулах ажлыг удирдлага болон инженер техникийн ажилтнууд хариуцан хийж гүйцэтгэлээ.

УСУГ нь нийтийн аж ахуйн салбартаа ХАБЭА-н MNS ISO 45001:2018 стандартыг анхлан нэвтрүүлсэн байгууллага боллоо. Ажилтан бүрийн оролцоотойгоор ХАБЭА-н стандарт тухайн байгууллагад нутагшихаас гадна стандартыг хэрэгжүүлж хэвшүүлэн ажиллахыг нийт ажилтнууддаа уриалж байна. Хайртай бүхнийхээ төлөө ХАБЭА-г нэн тэргүүнд тавьж ажиллах нь хамгаас чухал юм.

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment