8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэмтэд Неандерталь хүмүүсийн дүр төрхийг анх удаа генетикийн судалгаан дээр үндэслэн сэргээжээ

2022-10-20 13:20:00

Сибирийн өмнөд хэсэг, Алтайн уулсын дунд орших хоёр агуйд 54,000 жилийн өмнө амьдарч байсан нийт 20 орчим оршин суугчийн генетикийн мэдээллийг боловсруулсан эрдэмтэд тэдний зарим гишүүний дүр төрхийг сэргээн босгожээ.

Чагырская агуйд 11 гишүүнтэй неандерталь гэр бүл амьдарч байсан бол холгүй орших Окладников агуйд бусад нь хамтран амьдарч байсан байна.

Энэ удаагийн судалгаа генетик талаас гадна неандерталь хүмүүсийн нийгмийн харилцааг судалснаараа онцлог болохыг Германы Макс Планкийн Хүрээлэнгийн Эволюцын Антропологийн салбарын судлаач Лауриц Сков онцолжээ.

Эрдэмтэд хоёр агуйгаас олдсон 17 яс, шүдийг шинжлээд долоон эрэгтэй, зургаан эмэгтэй, тэдгээрийн найм нь насанд хүрэгч, тав нь хүүхэд байсныг тогтоосон байна.

Хоёр агуйн оршин суугчид зэвсэг бүтээх материал авахаар ижил хад чулуутай газрыг зорин аялдаг байсан нь тодорхой болжээ. Мөн тэдний хооронд ураг төрлийн барилдлагаа ч байсан байна.

Чагырская болон Окладниковын агуйнууд хүний өөр төрөл зүйл амьдарч байсан Денисовын агуйгаас 100 орчим километрийн зайтай оршдог юм.

Чагынская агуйн судалгаанд оролцсон Шведийн эрдэмтэн Сванте Паабо саяхан Нобелийн шагнал хүртэж байв.

Чагынская агуйд амьдарч байсан эрэгтэй болон түүний охины дүр төрхийг сэргээн зурсныг доор үзүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment