8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сангийн сайд Б.Жавхлан Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 900 тэрбум төгрөгийн зээл гурван удаа авсан"

2022-10-20 12:55:00

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайдтай холбоотой асуудал хөндөв. 

Тэрбээр "Хууль зөрчсөн шийдвэр гаргасан гишүүдийг Үндсэн хуулийн заалтын дагуу буцаан татах саналыг УИХ-д тавьсан. Мөн Цэцэд хүсэлт гаргасан. Энэ хоёр асуудлыг УИХ хэлэлцмээр байна. УИХ-ын дарга Баянхонгорт очиж загнуулж ирснээсээ хойш энэ асуудлыг дараад суучихсан. Цэцийн гишүүдийг дэмжээд байна. Үндсэн хууль зөрчсөн хүмүүсийг төрөөс цэвэрлэдэг байх хэрэгтэй. Үүнийг дарж болохгүй би байнга хэлнэ.

Төсөв дагаж орж ирсэн Хөгжлийн Банкны дахин санхүүжилтийн баталгаа гаргах асуудлыг хэлэлцэх асуудлаас хасах хэрэгтэй. Хөгжлийн Банкийг үе үеийн улстөрчид дампууруулсан. АН-ын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад байхгүй болгосон. Манай үед 2017 онд одоогийн Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамт жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн Банкны хуульд оруулсан. 

Ингээд дарга, сайд нар сонгуулийнхаа менежерийг тавьж эхэлсэн. ТУЗ-ийн дарга, зээлийн хэлтсийн дарга гэх мэт. Жишээлбэл, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлан сайдын их сургуулийн ангийн найз нь зээлийн газрын захирал. Чингис банканд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон. Олон компани зээл авсан. Сангийн сайдын асуудал үүгээр зогсохгүй. ЖДҮ, Хөгжлийн Банкны асуудал бий. Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбум төгрөгийн зээлийг гурван удаа авсан байна. Жилийн зургаан хувийн хүүтэй. Энэ шалгалтыг эдгээр хүнээс эхлэх ёстой. 23 компанийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Дээр нь ноолуур, алтны компаниуд нэмэгдэнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр Хөгжлийн Банкны зээлийг төлж болохгүй. Шалгалтын явцаас харахад улстөрчдийн компаниуд зээлээ төлөхгүй байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment