ОХУ-ын Ейск хотод есөн давхар орон сууцны хашаанд онгоц осолджээ. Үүний улмаас 15 хүн амиа алдаад буйн талаар мягмар гарагт Краснодар хязгаарын захирагчийн орлогч Анна Минкова мэдэгдлээ. Тэрээр өмнө нь "51 настай эрэгтэйн биеийн 80 хувь түлэгдсэн" хэмээн мэдээлж байсан юм. Харамсалтай нь өвчтөн шархаа даасангүй.
Онгоцны ослоор ОХУ-д 15 хүн нас барав
2022-10-19 13:20:00