ХУД-ийн 15-р хороо, Гэгээнтэн уулзвар замд "Т.Кролла" маркийн автомашины жолооч А нь "Ланд 80" маркийн автомашины жолооч Л-ын автомашинтай мөргөлдөж, улмаар "Ланд 80" автомашин унаж зорчигч Б гэмтсэн ослыг шалгаж байна. Ослын талаарх дуудлагыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 20 цаг 59 минутад өгчээ.
Тодруулбал, "Ланд 80" маркийн автомашины жолооч зүүнээсээ баруун чиглэлтэй явахдаа гэрэл дохио зөрчин урдаасаа хойш чиглэлтэй явж байсан "Т.Кролла" маркийн автомашины жолоочтой мөргөлдсөн ослыг Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэгийг хийж, хоёр жолоочийг драгёр багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон.