8o
Улаанбаатар хот
mobile menu

Италид 2 сая орчим гэр бүл туйлын ядуу амьдарч байна

2022-10-18 14:05:00

Католик шашны "Каритас" буяны байгууллагаас даваа гарагт гаргасан шинэ тайланд ийн дурджээ. Тус тайлангаар 2021 онд эл орны үнэмлэхүй ядуурлын түвшин 2020 онд цар тахал эхэлснээр бүртгэгдсэн түүхэн дээд амжилтдаа хүрч, 5,5 сая хүн амын энэ ангилал 9,4 хувь байгаа аж. Ядуу өрхүүд Италийн өмнөд бүс нутагт хамгийн их төвлөрч, ядуурлын түвшин 9,4-өөс 10 хувь хүртэл өссөн уламжлалт хандлагыг баталж байна. Харин түвшин хамаагүй доогуур байгаа хойд хэсэгт 2020 онд 7,9 хувь байсан ядуурал 2021 онд 6,7 хувь болов. "Каритас"-ын тооцоог тус байгууллагын 2,8 мянган төвийн мэдээлэлд үндэслэсэн бөгөөд зарим хүнд тусалдаг гэнэ. Үнэмлэхүй ядуурлын түвшин насанд хүрээгүйчүүдийн дунд илүү байдаг аж. Тодруулбал өсвөр үеийнхний 14 гаруй хувь энэ ангилалд багтаж буй. 18-34 насны залуучуудын дунд ядуусын тоо 11 хувиас давж, тэтгэвэрт гарахын өмнөх дунд нас (35-64 нас)-ныхантай ойролцоо байна. Тэгвэл 65-аас дээш насны ангилалд 5,3 хувь болж буурчээ. Эдийн засгийн асуудал дөрвөөс цөөнгүй ам бүлтэй гэр бүл, нэг тэжээгчтэй гадаад гэр бүлд хамгийн их нөлөөлсөн гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment