8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Сүхбаатар: Явган хүнээ ДЭЭДЭЛСЭН, унадаг дугуйгаа ЭРХЭМЛЭСЭН, нийтийн тээврээ ШҮТДЭГ хот болох хэрэгтэй

2022-10-18 12:40:00

"Түгжрэлийн эсрэг нийтээрээ" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Автомашины тоо ихэссэний цаана төрийн дотор өөрсдийнх нь гацаа түгжрэлийн асуудал явж байна. Уялдаа холбооны асуудал яригдаж байна. Замын хөдөлгөөний соёл, амьдрах хэв маяг, сэтгэлгээний түгжрэлтэй холбоотой асуудал ч байна. Түгжрэлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулах ёстой. Түгжрэл их байна, шийдэл нэхээд хувь нэмрээ оруулахгүй бол энэ ажил явахгүй. Улаанбаатар хотын түгжрэл хэн нэгэн даргын хамааралтай асуудал биш. 1 сая 600 мянган хүн бүгд л зовж байгаа. Өнөөдөр автомашины тоо гурав дахин нэмэгдсэн. Жолооч зонхилсон хот болчхоод байна. Явган хүнээ дээдэлсэн, унадаг дугуйгаа эрхэмлэдэг, нийтийн тээврээ шүтдэг хот болж байж жолоочоос зорчигч төвтэй хот болох юм" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Морьтой монголчууд билээ. Нүүдэлчдийнхээ сэтгэл зүйн онцлогийг сайн л судлаарай даа. Морьтой мал хариулдаг байснаа, мотоциклоор хариулдаг болсон. Одоо машинаар хариулж эхлээд байгаа улс шүү.
2022/10/18 202.70.44.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment