8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, зонхилон тохиолдох зургаан индекс" сургалтыг баруун бүсийн аймагт зохион байгуулж байна

2022-10-17 15:12:00


ДЭМБ-ын техникийн туслалцаатайгаар ЭМЯ, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд "Хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, зонхилон тохиолдох зургаан индекс" хавдрын эмнэлзүйн заавар танилцуулах баруун бүсийн сургалтыг Ховд аймагт 2022 оны 10 сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн хүүхдийн, хавдрын, өрхийн, лаборатори зэрэг 50 гаруй мэргэжлийн эмч мэргэжилтнүүд оролцож байна.

ДЭМБ-аас “Хүүхдийн хорт хавдрын эсрэг ГЛОБАЛ санаачилга”-ыг эхлүүлэн 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Монгол Улс 2021 оноос хүүхдийн хорт хавдартай тэмцэх санаачилгад нэгдэж “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын  тушаал гарч “Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн хорт хавдрын эмнэлзүйн шинэчилсэн зааврыг хөдөө орон нутгийн эмч нарт танилцуулах сургалтыг бүсчлэн зохион байгуулна. Шинэчлэн боловсруулсан зургаан индекст хүүхдийн хорт хавдрын эмнэл зүйн зааврыг орон нутгийн эмч нарт танилцуулснаар хүүхдийн хорт хавдрыг эрт оношлох, эмчлэх  мэдлэг, чадвар нэмэгдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment