8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгийн багачуудын биеийн тамирын хувцасны хөвөн даавууг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ

2022-10-17 11:30:00

Монгол Улсад анх удаа ХБНГУ-ын шинэлэг, инновац шингэсэн тоног төхөөрөмжөөр нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэлжээ.

Энэ хичээлийн жилээс цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг нэхмэл, сүлжмэл даавуу, оёмол бүтээгдэхүүний аюулгүй байдал, техникийн шаардлагын дагуу хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад учруулахгүй, сургалтын орчинд нийцсэн, арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар үйлдвэрлэдэг болсон.

зураг

 

Биеийн тамирын хувцасны материал нь хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул техникийн шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Уг биеийн тамирын хувцсанд орж буй 100 хувь хөвөн даавууг ийнхүү Монголдоо үйлдвэрлэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment