8o
Улаанбаатар хот
mobile menu

Украиныг нэн даруй орхин гарахыг БНХАУ иргэддээ уриалав

2022-10-17 08:00:00

 "БНХАУ-ын Гадаад хэргийн яам Украинд байгаа иргэд тус улсаас нэн даруй гарахыг уриаллаа" гэж Global Times твиттер хуудаснаа "жиргэлээ". Уг нүүдлийг зохион байгуулахад БНХАУ дахь Украины ЭСЯ туслах ба эрх баригчид "Нүүлгэн шилжүүлэлт" гэж нэрлэж буй. Түүнчлэн хятадуудыг Украинаас гарахаа хойшлуулахгүй байхыг уриалжээ.  

Дашрамд дурдахад өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Киев дэх БНХАУ-ын ЭСЯ нутаг нэгтнүүдээ чартерийн нислэгээр нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. Дараа нь эл яамнаас хилээр гарахыг хүссэн зорчигчдын бүртгэлийг гурав хоногийн хугацаатай нээсэн аж.

 Аравдугаар сарын 16-нд БНХАУ-ын Коммунист намын 20-р их хурал эхэлсэн агаад тэр дундаа БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ. Москва, Киевийн мөргөлдөөний талаарх Бээжингийн байр суурь үргэлж хоёрдмол утгатай байсаар ирсний зэрэгцээ ОХУ-ыг БНХАУ шүүмжилдэггүй, эсрэг хориг арга хэмжээг авдаггүй билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment