8o
Улаанбаатар хот
mobile menu

'IKEA' ОХУ дахь 10 мянган ажилтнаа халжээ

2022-10-14 13:01:00

Шведийн тавилгын аварга IKEA компани Орост үлдсэн 10,000 орчим ажилтнаа цомхотгож байгаагаа зарлав. Тус компанид нийтдээ 12,000 хүн ажиллаж байсан гэж IKEA-ийн удирддаг Ингка группын ерөнхийлөгч Жеспер Бродин мэдэгдэв. 

 

Жилд IKEA-гийн дэлхийн борлуулалт 6.5%-иар өсч, 44.6 тэрбум евро буюу 43.4 тэрбум доллар болжээ. Гэсэн хэдий ч Бродин энэ оныг өндөр инфляци,  COVID-19 тахал, Орос дахь бизнесийн бууралт зэргээс шалтгаалан хүндхэн гэж нэрлэв. Цаад утгаараа борлуулалт нь зөвхөн мөнгөн дүнгээр өссөн бөгөөд биет байдлаар өсөөгүй хэмээн үзжээ. 

 

Оросууд Украин руу довтолсны дараа IKEA тус улс дахь 17 дэлгүүрээ хааж, дотоодын үйлдвэрүүдэд үйлдвэрлэлээ зогсоосон. Компани энэ шийдвэрээ "нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой тасалдсан" гэж тайлбарлав. Үүний зэрэгцээ ажилчид  агуулахдаа ажиллаж, цалингаа авсаар байх болно гэдгийг удирдлагууд нь хэлсэн байдаг.

 

Дайны өмнө Оросын зах зээл Ингка группын борлуулалтын 4-5% -ийг авчирсан. Наймдугаар сард ТАСС-ын эх сурвалж IKEA 700 ажилтнаа "хориг арга хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа" нэгээс хоёр жилийн дараа тус улсыг орхихоор  төлөвлөж байна хэмээн мэдэгдсэн аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment