8o
Улаанбаатар хот
mobile menu

Газпром нефть: Үнийн дээд хязгаар тогтоох улс орнуудад газрын тос нийлүүлэхгүй

2022-10-13 12:30:00

ОХУ-ын “Газпром нефть” компани үнийн дээд хязгаар тогтоох улс орнуудад газрын тос нийлүүлэхгүй гэж тус компанийн тэргүүн Александр Дюков “Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, дунд хугацаандаа нэг торх газрын тосны үнэ 80-100 ам.долларын хооронд хэлбэлзэнэ.

Татварын ачаалал нэмэгдсэнээр компанийн хөгжилд нөлөөлөх эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Дюков нөлөөлөхгүй гэж найдаж байгаагаа тэмдэглэжээ. Тэрбээр мөн 2023-2025 онд бизнесээс улсын санхүүжилтийн татан авалтыг нэмсэнтэй холбогдуулан компани нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө одоогоор шинэчлэх төлөвлөөгүй байгааг мэдээлсэн байна.

ОХУ-д авах найм дахь багц хориг арга хэмжээг Европын Холбоо урьд нь баталсан. Энэ удаагийн хориг арга хэмжээнд Оросын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох хууль эрх зүйн орчин, түүнчлэн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг нь гуравдагч орнууд руу далайгаар тээвэрлэхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ багтсан юм.

Холбоотой мэдээ

БНСУ: Цэргийн дайчилгаанаас зугтаж завиар ирсэн Оросын иргэдийг буцаана

Дэлхийн банк: Мөнгөний бодлого чангарч байхад төсвийн тэлэх бодлого үргэлжлэх нь инфляцийн дарамтыг нэмнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment