Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохмолдуулан 330 сумын дотуур байранд ”НАНДИН” хайрцагийг байршуулж эхэллээ. Ээж аав гэр бүлээсээ хол байдаг өсвөр насны охидын сарын тэмдэг анх удаа ирэх үед хэнд, хаана хандахаа мэдэхгүй үед энэхүү хайрцаг тус болох юм байна.
Цаашдаа аймаг, нийслэлийн анги танхим бүрт энэхүү хайрцагийг байршуулах юм.