8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “UB winter sale” төсөл хэрэгжүүлнэ

2022-10-11 08:30:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээ тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тану Партнерс” ХХК хамтран “UB winter sale” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд талууд

  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах “UB winter sale” нэгдсэн платформ, гар утасны аппликэйшн бүтээн, хөгжүүлэх
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэх, хамтын ажиллагааг зохион байгуулах
  • Төсөл, арга хэмжээг дотоод болон гадаад зах зээлд таниулан сурталчлах
  • Аялал жуулчлалын цуврал арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, худалдаа зохион байгуулах зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх юм.

Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг төсөл 2022-2025 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment