8o
Улаанбаатар хот
mobile menu

"Ирэх сарын 1-нээс торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй машиныг Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй"

2022-10-10 09:20:00

Нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 1-нээс цахим системд холбогдоход бэлэн болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Товчоодыг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд цахимжуулах бэлтгэл ажил дуусжээ. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгоно. Бүх терминалуудаар машин нэвтрэх боломжтой болно гэсэн үг" хэмээн мэдээллээ.

Мөн ингэснээр Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment