8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн нэрэмжит практик буудлагын тэмцээний аваргууд тодорлоо

2022-10-10 09:05:00

Онцгой байдлын ерөнхий газар, “Практик буудлагын холбоо” хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 13 байгууллагын 180 гаруй тамирчид, мэргэн буучид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр оролцож энэ удаагийн практик буудлагын тэмцээн нь зохион байгуулалтын хувьд маш сайн болсон төдийгүй оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой тэмцээн боллоо гэж онцоллоо.

Мөн энэ үеэр оролцогч байгууллагууд “Үндэсний мод тарих өдөр”-ийг тохиолдуулан мод тарьж, тамирчдын нэрэмжит төгөлтэй болох эхлэлийг тавилаа.

Ингээд тэмцээний дүн гарахад Карабины опен ангилалд нэгдүгээр байрт Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин Б.Соронзонболд, дэд байрт Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Б.Дэлгэрсайхан, гутгаар байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин  Э.Үнэнхүү,

Карабины стандарт ангилалд нэгдүгээр байрт Цагдаагийн ерөнхий газрын тамирчин Ж.Баттулга, дэд байр мөн ЦЕГ-ын тамирчин О.Баттөгс, гутгаар байр Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин  Б.Жагдаг,

Гар бууны сумтай автомат ГСК эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин А.Лхагвасүрэн, дэд байрт Цагдаагийн ерөнхий газрын тамирчин Ш.Ариунбаяр, гутгаар байрт Зэвсэгт хүчний жанжин штабын тамирчин Л.Пүрэвсүрэн,

Гар бууны сумтай автомат ГСК эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Т.Цэрэннадмид, дэд байрт Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин З.Батцэцэг, гутгаар байрт мөн ОБЕГ-ын тамирчин Б.Нямсүрэн,

Гар буу – Продакшн ангилалд тэргүүн байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Ц.Адилтулга, дэд байрт мөн газрын тамирчин Г.Баярмагнай, гутгаар байр Авлигатай тэмцэх газрын тамирчин Т.Гоцбаяр, Тагнуулын ерөнхий газрын тамирчин Н.Пүрэвдорж,   

Гар буу-стандарт ангилалд нэгдүгээр байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин Н.Пүрэвдорж, дэд байрт ЗХЖШ-ын тамирчин Б.Жанчив, гутгаар байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин Б.Мөнхжаргал нар тус тус хувийн дүнгээр шалгарлаа. 

Харин багийн дүнгээр, Гар буу – Продакшн ангилалд нэгдүгээр байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, хоёрдугаар байрт Тагнуулын ерөнхий газар, гутгаар байрт Дотоодын цэргийн штабын баг тамирчид,

Гар буу-стандарт ангиллын багийн төрөлд нэгдүгээр байр Тагнуулын ерөнхий газар, хоёрдугаар байр Зэвсэгт хүчний жанжин штаб, гуравдугаар байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирчид,

Гар бууны сумтай автомат ГСК эрэгтэй багийн төрөлд нэгдүгээр байр Төрийн тусгай хамгаалалтын газар, хоёрдугаар байр Цагдаагийн ерөнхий газар, гутгаар байр Зэвсэгт хүчний жанжин штабын баг тамирчид,

Карабины опен ангиллын багийн төрөлд Хил хамгаалах ерөнхий газар, хоёрдугаар байр Онцгой байдлын ерөнхий газар, гутгаар байр Тагнуулын ерөнхий газрын баг тамирчид,

Карабины стандарт ангиллын багийн төрөлд нэгдүгээр байрт Цагдаагийн ерөнхий газар, хоёрдугаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, гутгаар байрт Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

Ийнхүү хоёр өдөр 13 байгууллагын 180 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдснөөс нийлбэр дүнгээр бригадын генерал Л.Алтангэрэл даргатай Төрийн тусгай хамгаалалтын газар тэргүүлж, шилжин явах цомын эздээр тодорсон юм.

Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд зохион байгуулагдсан тус тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хурд, хүч, авхаалж самбаа, цэц мэргэнийг сорихоос гадна тэдний ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, буудлагын тамирчдын залуу халааг бэлтгэж цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ач холбогдол өндөртэй тэмцээн болж өнгөрлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment