Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны ‘’Ар хөндий’’ гэдэг газарт Оросын Холбооны Улсын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хил давах магадлалтай байна гэсэн дуудлага ОБЕГ-т аравдугаар сарын 05-ны өдрийн 16:40 цагт иржээ. ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд хоёр бүлэгт хуваагдан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Өчигдөр 14:00 цагт түймрийг цурамд оруулсан аж. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Завхан аймгийн Баянтэс суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
2022-10-07 11:35:00