8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

2022-10-04 00:11:00

УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин энэ оны 4-р сарын 9-нд бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ гарган, мэдэгдэл гаргаж байсан билээ. Түүнд Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын нэр бүхий гишүүдийн хувь оролцоотой "Вертекс майнинг партнер" ХХК-д зээлийн барьцаа хөрөнгө хангаагүй байхад нь 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.

Иймээс ч тэрээр бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтдээ: "Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна. Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж, иргэн хүний хувиар шалгуулан эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна" гэж байсан ч уг хүсэлтийг УИХ шийдвэрлээгүй юм.

Гэсэн ч түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хүргүүлэхэд бэлэн болсон байна. Энэ тохиолдолд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал дахин хөндөгдөх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hehe
Hehe ene chadvartai hun hogiin mongol olonh shig golog tsarailh hulgai hiij yavahgui ee. Oort ni ineedtei sanagdaj baigaa daa.
2022/10/05 66.181.161.52
Ddavaa
Ulsan 33terbumiin hohirol uchruulsan yhaanii yum Yaris biz dee Gerelmaa kompani ni zeelee tulchihsen Yallasan bol dog l baih daa
2022/10/04 202.21.109.56
zochin
Хайран залуу. Эрээн оймсоор гангараад " Шарк танк" шоу-нэвтрүүлэгтээ ухаалаг хүний дүр эсгээд сууж байхгүй, хулгайч ах нарын гар хөийн үзүүрт навсагнаж, улс төрд ороод амьдралаа эвдлээ дээ.....
2022/10/04 202.21.111.170
  • Recent
  • Most Read
  • Most Comment