8o
Улаанбаатар хот
mobile menu

Суурьшлын бүс дэх зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ

2022-10-03 10:42:00

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолд Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг тусгасан байдаг.

Оршуулгын үйл ажиллагаа тэр тусмаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй оршуулгын газруудын тухай уг журамд тодорхой тусгасан байдаг хэдий ч иргэд энэ талын мэдээлэлгүйгээс зөвшөөрөлгүй оршуулгын газруудад оршуулга үйлдэн сэтгэл санаа болон эд материал, санхүүгийн хувьд ч хохирсоор байна.

зураг

Өнөөг хүртэл нүднээс ил, далд оршуулгын үйл ажиллагаа хийгдэж байгаагаас үүдэн суурьшлын болон ногоон бүсүүдэд зөвшөөрөлгүй оршуулгын газрын тоо хэмжээ ихэссээр байна.

“Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон НИТХ-ын 02/09 тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 3 дахь жилдээ суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Тухайлбал Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Баяндөхөмд (25-р гудамжны ард) орших оршуулгын газарт энэхүү ажлыг хэрэгжүүлэх бөгөөд тухайн байршилд өөд бологсдоо нутаглуулсан талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдийг холбоо барих тухай мэдэгдсэн байна.

Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд та бүхэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч 72100101 дугаарын утсаар холбогдоно уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл