8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дүгээр их хурал Бухарест хотноо болж байна ХУВААЛЦАХ Нийгэм 1 цагийн өмнө

2022-10-01 12:16:00

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дүгээр их хурал Румын Улсын нийслэл Бухарест хотноо 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь (ITU-International Telecommunications Union) НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалтыг уялдуулах, мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулах, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын арга хэмжээг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг болно. Тус байгууллага нь 1865 онд Олон Улсын Телеграфын Хороо нэртэй анх байгуулагдсан бөгөөд Монгол Улс 1964 онд тус байгууллагын гишүүнээр элссэн. 

ОУЦХБ-ын эрх барих дээд удирдах байгууллага нь 4 жилд нэг удаа хуралддаг бөгөөд Бүрэн Эрхт Төлөөлөгчдийн Их Хурал (Plenipotentiary Conference)-аас тус байгууллагын Зөвлөл (Council)-ийн гишүүн 48 улс; Ерөнхий нарийн бичгийн дарга; Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч; ОУЦХБ-ын Хөгжлийн хороо (ITU-D); Радио Холбооны Хороо (ITU-R); Стандартчиллын Хорооны (ITU-TSB) дарга нарын 5 удирдах албан тушаалтан; Радио зохицуулалтын хороо (Radio Regulation Board-RRB)-ны 12 гишүүнийг тус байгууллагын 192 гишүүн улсын нууц санал хураалтаар сонгодог юм.

Энэхүү Бүрэн эрхт Төлөөлөгчдийн 21-р их хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.

Өчигдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ирэх 4 жилд ажиллах ОУЦХБ-ын удирдах албан тушаалтан Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн сонгууль тус тус болж өнгөрлөө. ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй АНУ-ын иргэн Дорен Богдан Мартин, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор анх удаа хамгийн залуу Литва улсын иргэн Томас Ламанаскус тус тус гишүүн орнуудын саналаар сонгогдов. Өнөөдөр ОУЦХБ-ын Хөгжлийн хороо (ITU-D); Радио Холбооны Хороо (ITU-R); Стандартчиллын Хорооны (ITU-TSB) даргын сонгууль явагдаж байна.

Ирэх 7 хоногоос тус байгууллагын Радио зохицуулалтын хороо (Radio Regulation Board-RRB member)-ны 12 гишүүн болон ОУЦХБ-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурлын хооронд Удирдах дээд байгууллага болох Зөвлөл (Council member)-ийн гишүүн 48 улсыг сонгох сонгууль болно. Мөн тус их хурлаар ОУЦХБ-ын стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл (ITU Strtegic Plan and Action Plan: 2023-2026),  “ITU Issue paper”, тогтоолын төслүүд (Resolution), бүс нутгийн байгууллагын “APT Common Proposal”, “RCC Common Proposal” зэрэг баримт бичгийг хэлэлцэн бата

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/10/01 102.89.43.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment