8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар болов

2022-09-27 15:00:00

Монгол Улсын Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг хүний эрх, эрх чөлөөнд харшилсан үг хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг сайдын үүрэгт ажлаас нь огцруулахаар шийдвэрлэлээ.  
 
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4,  Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар огцруулна.

Ерөнхий сайдын шийдвэрийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сарангэрэл чинь Ковидын үед одоогийн Эрүүл мэндийн сайдаас сайн ажилласан шүү. Та нар сайд нарыг халаа сэлгээ хийхдээ ганц үг буруу хэлсний төлөө халах юм. тэгвэл одоо ГХЯ, Соёлын яамны сайдаа халаач
2022/09/28 202.179.24.9
Зочин
ул гэдэг үг САРАНГЭРЭЛИЙН ҮГ БИШЭЭ ЭНЭ БОЛ МАН-ыг НИЙГЭМД МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ГЭСЭН ХҮНИЙ ХИЙСЭН АЖИЛ НЬ ТОВ ТОДОРХОЙ БАЙНАДАА
2022/09/27 192.82.80.20
  • Recent
  • Most Read
  • Most Comment