8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Тамирчид багийн дүнгээр гутгаар байр эзэллээ

2022-09-27 10:00:00

Монголын Бүх Ард Түмний ХV наадмаас ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир- техник спорт хорооны баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл буюу нийт 9 медаль хүртэж, багийн дүнгээр гутгаар байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Тэмцээн энэ сарын 9-19-ний өдрүүдэд болж, 26 спортын төрөлд шилдгүүдээ тодруулсан юм.

 Боксын төрөлд ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир- техник спорт хорооны тамирчин ОУХМ О.Есүгэн 51кг-ийн жинд алт, ОУХМ Л.Алтанцэцэг мөнгө , 60 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг мөнгө, 63 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт хүрэл медаль хүртлээ.

 Мөн чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа алт, хүндийн өргөлтийн 76 кг-ийн жинд ОУХМ Г.Ануужин алт, буудлагын 25м-ийн төрөлд ОУХМ Т.Баярцэцэг алт, жудо бөхийн +100 кг-ийн жинд Э.Мөнхжаргал мөнгө, самбо бөхийн +98 кг-ийн жинд Д.Анар хүрэл медалийн эзэд болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл