Авлигатай Тэмцэх Газар (АТГ)--аас эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагдаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ. Тухайлбал, “Б” нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа нэр бүхий 14 эцэг, эхээс хувийн дансаар дамжуулан нийт 6,6 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
129-р цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхчүүдээс 6.6 саяын ХАХУУЛЬ авчээ
2022-09-27 09:00:00