8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-04-14 07:37:00

09.00 цагт МХЕГ-ын Даргын зөвлөлийн хуралтай. Хурлаар “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд явуулсан шалгалтын нэгдсэн дүнг хэлэлцэнэ.

10.00 цагт “ “Авто замын чанарт материалын нөлөөлөл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өдрийн Их тэнгэр цогцолбор”-т болно.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран "Хоол хүнсний зохистой хэрэглээ, хоол тэжээлийн талаар төрөөс баримталж буй бодлого, хоолны хордлого, транс тос"-ны талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд Монголын Оюутны Холбооны удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт Хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж иргэн мэдээлэл хийнэ.

11.30 цагт  "Монгол ньюс" мэдээллийн төвд  АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.40 цагт Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваанд шинээр баригдсан 135-р бага сургууль, 219-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болно.

12.00 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ удирдлагууд сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдал болон үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт "Эрдэнэс тавантолгой" компанийн ашиглалтын талбайгаас олдсон метаны хийн ордыг Засгийн газар хууль бусаар булаан авсан тухай тус компанийн "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл