Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны найм буюу нийт 34 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 98 иргэний эрүүл мэнд, амь нас, 1.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Он гарсаар энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1,364, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 157, нийт 1,526 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.4 хувиар өссөн үзүүлэлт гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.