8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас, уртасна

2016-04-14 07:31:00

Аргын тооллын 4 сарын 14, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Өглөгт охин одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйл, бурханы ёс ба тарни бүтээх амраг нөхдийг хураахуйд сайн. Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас, уртасна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment