8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Нямдорж, Р.Гончигдорж нар нэгнээ “занаж”, П.Батбаяр 25 жилийн ял авсан өдөр

2016-04-13 18:57:00

Эвийг эрхэмлэж, эх орноо хуваачихгүй  үнэт зүйлээ эрхэмлэж ажиллана шүү улс төрчидөө. Зөвшилцөл, зөвлөл ус агаар шиг хэрэгтэй байна... Сонгууль дөхөж халуухан улс төр эхлэлээ гэж зарим нэг нь баясах ч алтаар үнэлээд хаанаас ч олж чадахгүй ганцхан эх орон минь шүү дээ. Эдгээр хүмүүсийн хэн нь улс орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж, хэн нь удаан тогтох албан тушаалаа эрхэмд тавьж байгаа бол... Хэрээ хэрээнийхээ харыг гайхах зуур хэтэрсэн улс төрийн уршигаар ард түмэн минь л хохирох вий дээ...Эрхэм төрийн түшээд улс төрийн шоугоо больж, ард түмэн рүүгээ нэг өнгийж хараасай. Одоо л нэг эх орноо хөгжүүлье гэж харах тэр үед Эх орон минь хүний гарт очиж, ард түмэн өлсгөлөнгөөр амиа алдаж байх вий. Улс төр, нийгмийн үйл явдлын онцлох үйл явдлыг багтаасан тойм мэдээлэлээ хүргэх гэж байна. Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа


С.Нарангэрэл:“Ганц” руу авч явах цагдаагийн тусгай зориулалтын машин бэлэн байсан


Сонгуулийн ойртсон энэ өдрүүдэд өдөр болгон нэг хүнийг баривчилж хорьж байна гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг компаниудын бичиг баримтыг шалгах нэрээр нэлээд шуугиан дэгдээлээ. Х.Баттулгаас байцаалт авч байхад Баянгол зочид буудлыг хамгаалалтанд авсан төдийгүй, ойролцоо мэргэн буудагчид байрлуулсан байсан гэсэн мэдээлэл гарсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга эсэргүүцэл үзүүлсэн бол үг дуугүй ачигдах байсан  тодорхой. Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдрүүдэд  МАХН-ын дарга Н.Энхбаярыг мөн л дуулиан шуугиантай баривчилж байсан. Энэ сэдвийн хүрээнд  Академич, хуульч, өмгөөлөгч  С.Нарангэрэлтэй  уулзаж ярилцлаа.


- Одоогоос дөрвөн олон   жилийн өмнө МАХН-ын дарга, Монгол УлсынЕрөнхийлөгч асан  Н.Энхбаярыг  баривчилж байсан. Та тухайн  үед түүний өмгөөлөгчөөр  ажиллаж байсан. Түүнийг өнөөдрийг хүртэл шалгаж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?


-Цагдаагийнхан тэр үед Н.Энхбаярыг баривчилсан үйл явдлыг телевизийн бүх сувгууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр маш тодорхой харуулж, бичсэн учраас  манай хүмүүсийн ой тойнд мартагдахын аргагүй үлдсэн байх аа. АТГ Н.Энхбаяраас мэдүүлэг авах гэсэн нэрийдлээр  тэрхүү баривилгааг хэдэн зуун цагдаа мөн цагдаагийн тусгай хүчнийхний шууд оролцоотойгоор  хийсэн. Энэ баривчилгаа орой үдшээс хойш өглөө үүр цайтал олон цаг үргэлжилсэн.Тэр ч байтугай  Н.Энхбаярын гэр оронд цагдаагийн тусгай хүчнийхэн баг өмсөн нүүрээ далдлан дайран орж хэрцгий авирлан, зэвсэглэн орж, эд хогшлийг эвдэлж сүйтгэсэн. Н.Энхбаярын гэрт тэр үеийн УИХ-ийн зарим гишүүдтэй  бүдүүлэг харьцаж байсныг монголын олон иргэд мартаагүй байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль  болон олон улсын хүний эрхийн конвецид хүнийг дур мэдэн баривчлахыг хориглочихсон байдаг.


- Прокурорын зөвшөөрөл байсан гэдэг шүү дээ?

-  Монгол Улсын нэгдэн орсон Иргэний Улс Төрийн Эрхийн олон улсын фактад “дур мэдэн баривчлах” гэсэн нэр томъёог НҮБ-ийн Хүний Эрхийн Хорооноос зөвхөн хууль бусаар хорьж саатуулах төдийгүй, хүч хэтрүүлэн хэрэглэсэн,шударга бус болсон зэргээр илүү өргөн хүрээтэй тайлбарласан байдаг. Ер нь олон улсын практикт хагас цэрэгжүүлсэн тусгай бүлгийн хийсэн баривчилгааг хууль бус гэж үздэг. Н.Энхбаяр гэдэг ганцхан хүнийг баривчлахын тулд тийм олон зуун цагдаа тэрчилэн тусгайгийнхан буюу хар хувцастны хүчийг хэрэглэснийг хүч хэтрүүлсэн гэж үзэхгүй бол чухамдаа өөр юуг хүч хэтрүүлсэн гэж үзэх вэ?


-Та одоо Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юу?

- Хамгийн сүүлд Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол бичиж тэрээр миний гаргасан гомдолыг хэрэгсэж үзээгүй учраас миний өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болсон. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу. 

Н.Энхбаяр, Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг нар нууц тохиролцоонд хүрэв


УИХ-ын  Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж гишүүдийн ихэнхи нь дэмжсэн байна. Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх асуудалтай хамт дараагийн АТГ-ын дараагийн дарга хэн бэ гэсэн асуулт гарч ирсэн. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар ажиллах хүнийг УИХ-д санал оруулан батлуулах ёстой.
Ерөнхийлөгчийн эл  эрхийг түдгэлзүүлэх зорилго бүхий нууц уулзалт болсон талаар эх сурвалж мэдээлэлээ. Тус уулзалтанд АН-ын дарга З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нар оролцсон байна. Тэд УИХ дахь нам эвслээс АТГ-ын даргыг санал болгож, түүнийг нь УИХ-аас баталдаг байх тогтолцоог бий болгох  талаар ярилцсан бөгөөд уулзалтын дундуур МАХН-ын дарга Н.Энхбаяр утсаар холбогдож санал бодлоо хуваалцсан байна.
Нууц уулзалтын үр дүнд АТГ-ын даргыг УИХ томилдог бүрэн эрхтэй болох хуулийн төслийг өнөө маргаашдаа багтан яаралтай дэгээр өргөн барихаар тохиролцсон аж. АТГ-ыг Ерөнхийлөгч томилдог эрх нь цуцлагдвал  УИХ АТГ-ыг хараандаа авах, цаашлаад Х.Баттулга руу чиглэсэн сөрөг ажиллагааг зогсоох боломжтой гэж тэд үзсэн байна.
 


МАН+МАХН "эвсэнэ", АН "задарна"

МАН, МАХН-тай эвсэж сонгуульд оролцох асуудлыг судлах хоёр талын ажлын хэсэг байгуулагдаж, нэлээд хугацаа өнгөрлөө. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ирэх сонгуулиар МАХН-тай ямар байдлаар эвсэж оролцох тухайгаа ярилцсан байна. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын хэлснээр 60:40 гэсэн харьцаатайгаар эвсэж сонгуульд оролцох болзлыг МАН-д тавьсан байна. 60:40 гэсэн санал тавьсан ч эцсийн шийд өнөөдөр гарна.  МАН, МАХН хоёр эвсэх талаар ярилцаж байхад АН дотроосоо засгаа унагаах уу гэдэг асуудал сөхөгдөж ирлээ.
2015 оны сүүлээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх нарыг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” хэрэгт буруутган шалгаж эхэлсэн.
Энэ үеэс Женко Х.Баттулгын асуудал дэгдэж эхэлсэн. Энэ үйл явдал хурцдаж өнгөрсөн нэг дэх өдөр  нэлээд асуудал дэгдлээ. Үйл явдалыг хөөж үзэхэд, өнгөрсөн амралтын өдөр “АН Их тэнгэрт эвлэрлийн хурал хийлээ” гэх мэдээллүүд ч гарсан. Гэтэл үнэн хэрэгтээ эвлэрэл бус “дайн” нэгэнт эхэлсэнийг харуулж байна. АН-ынхан тус хурал дээр эвлэрсэн гэж ярьж байгаа боловч Н.Алтанхуяг гишүүн уурлаж хаалга саван гарсан тухай эх сурвалж хэлж байна. Мөн нэг дэх өдрийн  АН-ын бүлгийн хуралдаан мөн л ширүүхэн уур амьсгалтай болсон байна. Тодруулбал, Х.Баттулга "Хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байна. Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана. Засагтай чинь хариуцлага тооцно" гэж хэлсэн байна. Х.Баттулгын хувьд МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана гэж хэлсэний дараагаар түүний Баянгол зочид буудлын оффист өдрийн 14.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл цагдаа нар хамгаалалт авч шалгалт хийж, баривчлах хорих асуудал хүртэл яригдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 


Ц.Нямдорж: Дээд шүүх дээр чамайг унагана, харж л байгаарай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр Р.Гончигдож, Ц.Нямдорж гишүүн хоёр нэлээд ширүүн маргалдаж хамгийн сүүлд нь Ц.Нямдорж гишүүн хуралдааныг орхин гарч явлаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Р.Гончигдорж оо чи Дээд шүүхэд намайг тэнцүүлээд өгөөч ээ гээд өргөдөл өгсөн биз дээ. Ийм байж болохгүй шүү дээ. Дээд шүүх асуудлаа хэлэлцээд шийддэг. Чи намайг тэнцүүлээд өгөөч гэж хичээнгүйлэн хүсэж байна гэж өргөдөл гаргах ямар шаадлагатай юм. Хуулийн цаана Монголын нэр хүнд гэж бий. Албан тушаалын төлөө чи ийм хогийн байж болохгүй" гэв.  
Р.Гончигдорж гишүүн "Ц.Нямдорж гишүүн ээ, би ч гэсэн ухаантай мэт ярьж чадна шүү. Цэцийн тухай бүх хуулиудад би бага хурлын дарга байхдаа гарын үсэг зурж байсан юм. Цэцийн хуулийг анх баталж гаргаж байлаа. Би Ардчилсан хувьсгалыг амь биеэ золиослон хийхдээ албан тушаал руу явж байгаагүй. Миний хувьд албан тушаал гэдэг бол зүгээр л үүрэг. Би хаана хэрэгтэй байна, тэр газар л очих ёстой гэж үздэг. УИХ-ын гишүүнд нэр дэвшээд, сонгогдоод, жагсаалтаар бас ороод байсан юм уу" хэмээн бухимдлаа илэрхийллээ. Ц.Нямдорж гишүүн "Дээд шүүх чамайг унагана. Харж л байгаарай. Тэнд чинь бас тархитай хүмүүс байдаг юм. Ер нь танай АН-ынхан яахаараа зүгээр ажлаа хийж яваа хүнийг хугацаанаас нь өмнө элдэв шалтаг зохиож, халж байдаг юм” хэмээн уурлаж, хуралдааныг орхин гарлаа.


Эх орноосоо урвасан гэх З.Пагмажав батлан даалтанд гарчээ

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг улсын нууцтай холбоотой мэдээллийг Тайванийн талд дамжуулсан гэх хэргээр яллаж, 16 жилийн ял сонссон билээ. Харин З.Пагмажав  16 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн  өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Давж заалдах шатны шүүх эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл З.Пагмажавын биеийн байдал сайнгүй байгаа учир одоогоор батлан даалтад гарч гадуур байцаагдаж байгаа юм.


П.Батбаяр 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэнэ

2015 оны 11-р сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч эмэгтэйг аав, ээжийнх нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, нагац ахыг нь хутгалсан хэрэг гарсан. Хэргийг П.Батбаяр гэгч үйлдсэн бөгөөд гэрлэлтийг нь зөвшөөрсөнгүй хэмээн аав, ээж, хэрэг бүртгэгч эмэгтэй болон нагац ахыг нь хутгалж, хэргийн газраас зугтсан юм.  
П.Батбаярт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэлэлцээд П.Батбаярт 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өнөөдрийн зөвөлгөө

Цөсийг угааснаар өөх тосны солилцоо зөв явагдаж цөсний зогсонгишлыг бүрэн арилгаж шар усны зохицуулалт хэвийн явагдсанаар өнгө зүс сайжирна. Монголчууд цөсийг хэд хэдэн аргаар угаадаг. Шар сүү ээдэм, дасгал хөдөлгөөн, зондоор угаах зэрэг арга бий. Сүүлийн үед хэрэглэж буй рашаанаар угаах аргыг зөвлөе.

Цөсийг угаахдаа урд өдөр нь хөнгөн шингэн хооллож маргааш өглөө нь босоод бие засч, амаа сайтар угаах хэрэгтэй. Дараа нь өлөн элгэн дээрээ буюу 7-8 цагийн хооронд угаана. 200 гр “Кука курортная” эсвэл “Оргил” рашааны аль нэгэнд магни сульфат хийж хутгаж найруулаад гашуун амтыг амтлахгүйгээр том балгаж ууна. Араас нь 500-600 гр рашаан ууж баруун хажуугаараа буюу цөсний хүүдий оршдог талаар баруун хөлийг нугалж баруун хавирганы нуман дагуу бүлээн жин тавьж 30-40 минут нумарч хэвтэнэ.

Цөс угаасны дараа 3-7 хоног өөх тостой хайрсан, хуурсан, хоносон хоол идэхгүй эмчийн зааврын дагуу 5-7 хоногт давтан угааж болно.


Өнөөдөр болсон үйл явдлын тойм

 


-НМХГ-аас Эм-ти-Эс-Агро ХХК-д /Эм-Ти-Эс -Агро ХХК нь 4-дүгээр цахилгаан станцын ойр байрладаг/ "Жимс, жимсгэнэ импортлоход тавигдах шаардлага, хийгдэж буй тандалт судалгаа" сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. 


- "Эрхээ Хамгаалья" ТББ-ын зүгээс УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХСайд С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нарт шаардлага хүргүүллээ.


-Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг БСШУЯ, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай байгууллаа. 


-НМХГ-аас Баянгол дүүргийн 93 дугаар сургууль дээр "Үдийн цай хөтөлбөр"-ийн хоол бэлтгэх орчин, технологи, үдийн цайны тогооч нарын ур чадвар, цаашид анхаарах асуудлаар үзүүлэх сургалт зохион байгуулав. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kkk
Edgeer tetgeveriin hvmvvsiig tetgevert gargaval zohino. Garaas ni yu ch garahgvi boltson. Uls toriin zonoglol. Gonchigoo ih evderchee. Ene ni ulaim tsandaa garsanii shinj. AN ni eronhiilogchiin zasaglaltai bolgoh sanaagaa heregjvvleh gej gar holoo yavuula
2016/04/22 103.17.108.42
eee bv vzegd
ene nymdorj geech hogiin tamtand hezee yl vvrvvleh be . ordond hural neeh haah : hen 1 tushaaltan halagdah alban tushaald ochih ved ; olon d taalagdah zorilgotoi ter hvmvvsees dandaa har taliig ni barisan asuult beldej 4 jiliig ungruuud
2016/04/15 103.17.108.42
eee bv vzegd
ene nymdorj geech hogiin tamtand hezee yl vvrvvleh be . ordond hural neeh haah : hen 1 tushaaltan halagdah alban tushaald ochih ved ; olon d taalagdah zorilgotoi ter hvmvvsees dandaa har taliig ni barisan asuult beldej 4 jiliig ungruuud
2016/04/15 103.17.108.42
eee bv vzegd
ene nymdorj geech hogiin tamtand hezee yl vvrvvleh be . ordond hural neeh haah : hen 1 tushaaltan halagdah alban tushaald ochih ved ; olon d taalagdah zorilgotoi ter hvmvvsees dandaa har taliig ni barisan asuult beldej 4 jiliig ungruuud
2016/04/15 103.17.108.42
eee bv vzegd
ene nymdorj geech hogiin tamtand hezee yl vvrvvleh be . ordond hural neeh haah : hen 1 tushaaltan halagdah alban tushaald ochih ved ; olon d taalagdah zorilgotoi ter hvmvvsees dandaa har taliig ni barisan asuult beldej 4 jiliig ungruuud
2016/04/15 103.17.108.42
eee bv vzegd
ene nymdorj geech hogiin tamtand hezee yl vvrvvleh be . ordond hural neeh haah : hen 1 tushaaltan halagdah alban tushaald ochih ved ; olon d taalagdah zorilgotoi ter hvmvvsees dandaa har taliig ni barisan asuult beldej 4 jiliig ungruuud
2016/04/15 103.17.108.42
eee bv vzegd
ene nymdorj geech hogiin tamtand hezee yl vvrvvleh be . ordond hural neeh haah : hen 1 tushaaltan halagdah alban tushaald ochih ved ; olon d taalagdah zorilgotoi ter hvmvvsees dandaa har taliig ni barisan asuult beldej 4 jiliig ungruuud
2016/04/15 103.17.108.42
Zochin
Nuamdorj xediigeer zov um yarix met bolovch BI BI gesen buur xachin medemxii zan ne ilt xaragddag BUgdees uxaantai met Gexdee luivarchdaas arai deer um daa Tegeed ch luivar xiigeegui xun tor aidag um uu Ix baga gexees. Nuamdorjiig tusheed neg ix xereggui
2016/04/15 103.17.108.42
Zochin
Ene xeden shunaltnuudiin zorchil toriig maane samarch buur duusax ne ee
2016/04/15 103.17.108.42
Зочин
Нямдорж өөрөө очих гэж бодож байтал Гончигоо хөндлөн хэвтчихэж дээ КККккккк
2016/04/14 103.17.108.42
zochin
gonchigoo tetgevertee marsh ach zee nar chini zerlegshij guitslee ymjij bolson uut tsoordog iim shuu
2016/04/14 103.17.108.42
ahmad
tetgevrin nas arai bgui odo l hideg nas ni hurhi kk jagsaltand orod sungenechxende hu kk
2016/04/13 103.17.108.42
ГОНЧИГ ДОРЖ ЕСТОЙ БОЛИМООР ЮМААА УИХ ОЛОН ЖИЛ СУУГААД ЮУ ХИЙВЭЭЭЭ ЭНЭ ХҮН ИЧИХГҮЙ ТӨРИЙН МӨНГИЙГ ГУДРААЛ СУУХ ЮМ УИХ дГОНЧИГ ЦАРАЙЛЖ СУУХААР ТЭТГЭВЭРТЭЭ ГОНЧИГ ЦАРАЙЛЖ СУУГААЧЭЭЭЭЭЭ
2016/04/13 103.17.108.42
Зочин
Тэтгэвэртэй гардаа. Улс оронд гай тариад төрд шургаад хийгээд явахаар
2016/04/13 103.17.108.42
xuts
ene gonchigoo gej nutgiin ner busarlaad l wuch hiihgvi gonchig tsarailaad toriin ondorligoos zailaach
2016/04/13 103.17.108.42
zochin
ene arhangAI neriig gutaasan ganchigdorj tergevertee suugaad baij baimaar ym
2016/04/13 103.17.108.42