8o
Улаанбаатар хот
mobile menu

“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

2022-09-22 10:04:38

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулах "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармагийн талаарх мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг зарлан хуралдуулав. "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга оролцож дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

-Энэхүү үзэсгэлэн яармагийг жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцоно. Эдгээр аж ахуйн нэгжүүд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэж, Монголын хэрэглэгчдэд таниулах юм. Үзэсгэлэн яармагт дотоодын 30 гаруй компани оролцоно. Түүнчлэн МҮХАҮТ-д есдүгээр сарын 22-нд Монгол-Оросын бизнес форум, есдүгээр сарын 23-нд Монгол-Беларусын бизнес форум болно. Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа. ОХУ-аас мод, модон материалын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ирж буй бол Беларусаас хөдөө аж ахуй, хүнсний салбар, эм, эмнэлэг, боловсрол, хүнд машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд ирсэн гэлээ.

Гадаад, дотоодын 100 гаруй ААН  доорх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож байна. 

  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Хөнгөн үйлдвэрийн салбар
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
  • Мэдээллийн технологи
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
  • Шинэ техник, технологи, инновац

47 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлт маргааш 15:00 цагт Мишээл экспо төвд болно.

 

Компанийн нэр

Улс

Бүтээгдэхүүний нэр

1

Тайванийн гадаад худалдааг дэмжих байгууллага /TAITRA

Тайвань

Худалдааг дэмжих байгууллага

2

St. Pioneer Corp.

Тайвань

Ус цэвэршүүлэх төхөөрөмж

3

Экспорт импортын банк /Эксим банк

Тайвань

Банк, санхүү

4

«ТОПОЛ-ЭКО» ТУРА ХХК     

ОХУ

"ТОПАС" бохир ус цэвэрлэх байгууламж

5

«АВАГРО» ХХК

ОХУ

Чиргүүлтэй болон өөрөө явагч шүршигч, түүнчлэн хөдөө аж ахуйн зориулалттай полиэтилен сав

6

"Тюмень мужийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим" холбоо

ОХУ

 

7

"Тюмень мужийн хөрөнгө оруулалтын агентлаг" сан

ОХУ

 

8

«Мижен» ХХК

ОХУ

Барилгын материал, машин хэрэгсэл, тоног төхөөрөмж, цахилгаан бүтээгдэхүүн, удирдлагын кабинет, тунгалаг хөнгөн цагаан фасад, тракторынтоног төхөөрөмж, тосолгооны материал

9

«ТЕХПРОМСЕРВИС» ХХК

ОХУ

Дулааны тооцоолуур "TMK-N90", "MasterFlow" урсгал хувиргагч, "VPS" урсгалын хувиргагч, даралт хувиргагч, дулааны хувиргагч

10

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн "АгроАльянс" ХХК

ОХУ

Өөрийн үйлдвэрлэлийн үр тариа, буурцагт ургамлын элит үр

11

«Санаторий Усолье» ХХК

ОХУ

Эрүүл мэндийн ресорт

12

Хувиараа

ОХУ

Омск мужид үйлдвэрлэдэг спортын тоног төхөөрөмжүүд, бусад спортын хэрэгслүүд

13

«ТЦ «Иркутская линия +» ХХК

ОХУ

Амьтанд зориулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

14

«ЛИГАР ВУД» ХХК

ОХУ

Барилгын материал, мод бэлтгэх, байшин болон зам барих

15

«УМК» ХХК

ОХУ

Шингэн шилний үйлдвэрлэл

16

«ВОСТСИБАККУМУЛЯТОР» ХХК

ОХУ

Аккумулятор

17

Худалдаа, үйлдвэрийн «ИНТОП» ХХК

ОХУ

Барилгын хольц

18

Хувиараа

ОХУ

Барилгын материал

19

«Первая кровельная компания» ХХК

ОХУ

Дээврийн болон фасадны материал

20

«МебельДом» үйлдвэр

ОХУ

Тавилга үйлдвэрлэл

21

«Трейд Ост» ХХК

ОХУ

Мод бэлтгэл

22

Фанагория ХК

ОХУ

Шингэн хүнс

23

«Дальрефтранс» ХХК

ОХУ

Алс Дорнод дахь хөргөгчтэй чингэлэг тээвэрлэлтийн хамгийн том оператор

24

«Мелодия сна» ХХК

ОХУ

Унтлагын иж бүрэн бүтээгдэхүүн - гудас, ор, нэхмэл эдлэл, унтлагын өрөөний тавилга.

25

«Парафарм +» ХХК

ОХУ

Витамин, ясны эдийг хамгаалах остеопротектор, шахмал эмийн савлагаатай ургамал, бэлдэц ургамал, эмийн бэлдмэл

26

Пенза мужийн бизнес эрхлэлтийг дэмжих сан

ОХУ

Бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлд ажиллана

27

«Александрия» ХХК

ОХУ

Чихэр амттан (Молоко, цөцгийтэй бяслаган бүтээгдэхүүн, өтгөрүүлсэн сүүн крем, жимсний шахмал, амттаны холимог, крем дүүргэлт, зайрмаг болон топ, шарсан самар, амттаны гель, гурилан бэлдэц, сүүн бүтээгдэхүүн, алимны соус, алимны чанамал)

28

Белсолод ХК

Беларусь

улаан буудайн соёолж, хар соёолж, пилсен соёолж, карамель соёолж

29

Витебский ликеро-водочней завод “Придвинье” ХК

Беларусь

хүнсний түүхий эдээс цэвэршүүлсэн этилийн спирт (этанол), шингэн хүнс, ундаа, ундны ус, гар болон гадаргуу цэвэрлэх ариутгалын бодис.

30

Минск Кристалл Групп ХК

Беларусь

Шингэн хүнс

31

Климовичский ликеро-водочный завод ХК

Беларусь

Шингэн хүнс, балзам

32

 Коммунарка ХК

Беларусь

чихэр, шоколад

33

Красный пищевик ХК

Беларусь

Зефир, мармелад, пастила, халва мөн бүх төрлийн чихэр

34

Спартак ХК

Беларусь

бүх төрлийн чихэр, печень, вафли, шоколад, торт

35

Бабушкина крынка ХК

Беларусь

сүү, тараг, цөцгий, зөөхий, бяслаг, йогурт, зайрмаг, нунтаг сүү

36

Гродно мах боловсруулах үйлдвэр ХК

Беларусь

бүх төрлийн зайдас хиам, ангилсан мах, хагас болон бүрэн утлагат мах, бусад бүх төрлийн махан бэлэн бүтээгдэхүүн

37

Лида сүүний үйлдвэр ХК

Беларусь

бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, хуурай сүү

38

Слуцкийн бяслагны үйлдвэр ХК

Беларусь

сүү, сүүн бүтээгдэхүүн, бүх төрлийн бяслаг

39

Слодыч кондитерийн үйлдвэр ХК

Беларусь

бүх төрлийн жигнэмэг, чихэр, нарийн боов, зефир

40

Белфармпром холдинг

Беларусь

эм, эмнэлгийн хэрэгсэл

41

РУП Белмедпрепараты

Беларусь

эм, эмийн түүхий эд

42

БЗМП ХК

Беларусь

эмийн бүтээгдэхүүн

43

УП Минскинтеркапс

Беларусь

эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

44

Гомсельмаш ХК

Беларусь

бүх төрлийн комбайн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж

45

“Белавтомаз холдинг” МАЗ ХК

Беларусь

том оврын ачааны машин

46

Бобруйскагромаш ХК

Беларусь

хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сэлбэг

47

В.И. Козловын нэрэмжит Минскийн цахилгаан техникийн үйлдвэр

Беларусь

 

48

КОО Юнайтед Мерес Машинери

Беларусь

уул уурхайн машин механизм

49

 Беларусийн Үндэсний Шинжлэх Ухааны Академи

Беларусь

Шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа, судалгаа

50

Bodibasixs Manufacturing Sdn Bhd

Малайз

бие арчилгаа, үс арчилгаа, арьс арчилгаа, хүүхдийн арчилгаа болон амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн

51

Cape Ems Berhad

Малайз

Wireless холбооны төхөөрөмж, дата цуглуулах систем, ПОС систем, LED гэрэл, гэр ахуй болон үйлдвэрлэлийн электрон төхөөрөмжүүд

52

Erapoly Global Sdn Bhd

Малайз

Кокосын бүтээгдэхүүн, далдуу модны тос, сүү сүүн бүтээгдэхүүн, саван

53

Julie's Manufacturing Sdn Bhd

Малайз

жигнэмэг

54

 LH Plus Sdn Bhd 

Малайз

Хуванцар хоолны сав, усны сав, аяга

55

MECIP Global Engineers Sdn Bhd

Малайз

барилга, дэд бүтэц, газрын тос, байгалийн хий болон нефть химийн салбарт инженеринг, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

56

Mega Fortris (M) Sdn Bhd

Малайз

хуванцар лац, кабел лац, контейнер лац, битүүмжтэй уут

57

 SB Tape Group Sdn Bhd    

Малайз

BOPP баглаа боодлын туузан наалт, Био туузан наалт, бичиг хэргийн туузан наалт, 2 талт хөөсөн наалт, өнгөтэй, принттэй туузан наалт, даавуун болон крафт наалт

58

 Solar Alert Sdn Bhd

Малайз

газрын тос, хийн хайгуул үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж & гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, хэрэгсэл

59

Spices & Seasonings Specialities Sdn Bhd                                     

Малайз

бэлэн гоймон, салатны соус, холимог нунтаг амтлагч, шөл, нухаш, майонез, сүмс

60

СИРМ ХХК

Монгол

шингэн хүнс

61

Жем Интернэшнл ХХК

Монгол

шингэн хүнс

62

Очирдагинас  ХХК

Монгол

мах махан бүтээгдэхүүн

63

Органик Монгол Хөтөлбөр

Монгол

ногоо

64

Гурван сор ХХК

Монгол

ноолуур

65

Тайгын шим ХХК

Монгол

гутал

66

Шинэ Халиун булаг ХХК

Монгол

ноос, ноолуур

67

Сайн шүтээн ХХК

Монгол

барагшуун, чаг мөөг

68

Мэргэн тур ХХК Only one brand

Монгол

арьсан эдлэл

69

Кажуг брэнд

Монгол

арьсан эдлэл

70

Энхжин сувинер ХХК

Монгол

арьсан эдлэл, сувенир

71

БИБС ХХК

Монгол

арьсан эдлэл

72

Агни ХХК

Монгол

арьсан эдлэл

73

Бишрэлт хийц ХХК

Монгол

арьсан эдлэл

74

Nana Collection

Монгол

сарлагын хөөвөр

75

Моод коллекшн ХХК

Монгол

малгай

76

Ажигана ХХК

Монгол

тахианы мах

77

Монгол Нэхмэл ХК

Монгол

Ноос ноолууран бүтээгдэхүүн

78

Тулга Техник ХХК

Монгол

нийтийн хоолны тоног төхөөрөмж, хэрэгсэл

79

Уламжлалт гоёл ХХК

Монгол

алт мөнгө, ноолуур

80

Дархан савхи ХХК

Монгол

савхи

81

Дэнд ХХК

Монгол

спорт хувцас

82

Wooly Mongolian socks

Монгол

ноосон оймс

83

Сайн түмэн кашмер ХХК

Монгол

ноолуур

84

ЭМЖИКАШМЕР ГРҮПП ХХК

Монгол

ноолуур

85

ГОЛД КИНГ БЕРРИ ХХК

Монгол

нэмэлт витамин

86

Алтан Био Плас ХХК

Монгол

барагшуун

87

Улаанбаатар Хивс ХХК

Монгол

хивс

88

Зеровейст Монголиа ХХК 

Монгол

эко бүтээгдэхүүн

89

Сити Альяанс ХХК

Монгол

вайлд жерки уургийн зууш, хатаасан мах, голден трийтс нохойн амттан

90

Гарааны Эс Ти Эс Фүүдс ХХК

Монгол

янзтай ясны шөл

91

Барс тал ХХК

Монгол

Халх голын зөгийн бал

92

Ялгуун фэйшн

Монгол

дээл, даавуун хувцас

93

Пашмина ХХК

Монгол

ноолууран бүтээгдэхүүн

94

Монгол Цар

Монгол

цар зэс эдлэл

95

Монэнзим ХХК

Монгол

эм, эмийн бүтээгдэхүүн, гоо сайхан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment