8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаар  хамгаалалтад гарах Тоёота Приус -30 маркийн машиныг хүлээлгэж өглөө

2016-04-13 18:16:00

АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх Тоёота Приус-30 маркийн тусгай тоноглол бүхий авто машинуудыг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт хүлээлгэж өгчээ. 
Уг арга хэмжээнд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Т.Ганбаатар болон, АСЕМ-ын ажлын хэсгийн гишүүд, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд оролцлоо. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нээж хэлсэн үгэндээ “
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажилд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, бүх талаар дэмжин ажиллаж байна. Үүний тод жишээ нь АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд шаардлагатай авто машинуудыг импортоор оруулахад ногдуулах Гаалийн, Нэмэгдсэн өртгийн, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан. Уг хуулийн хүрээнд тусгай тоноглогдсон эдгээр машиныг Япон улсаас нийлүүлж байна. Дээд түвшний уулзалтын аюулгүй байдал, зохион байгуулалтыг өндөр түвшинд хангах нь бид бүгдийн хамгийн чухал үүрэг юм” гэдгийг дурьдаад ЦЕГ-ын бие бүрэлдэхүүнд амжилт хүссэн юм.
Тоёота Приус-30 маркийн тусгай тоноглол бүхий энэхүү авто машиныг төлөөлөгчдийн цувааг хөтлөх хөтөч машины зориулалтаар ашиглах бөгөөд дээд хэмжээний уулзалтын дараа олон нийтийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hujaa prius
2016/04/14 103.17.108.42