8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна

2016-04-13 17:13:00

Ойрын өдрүүдэд зарим аймагт цас орж, цасан болон шороон шуурга шуурж хаваржилт хүндэрч байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Тодруулбал, ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх бөгөөд өнөөдрөөс ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах юм байна. Энэ нь 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Түүнчлэн манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь цасгай байгаагаас Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Тэлмэн, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаарцасны зузаан 20-40 см-т хүрч, хоёр аймгийн 13 сум цагаан зудтай байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл