БГД-ийн 4-р хороо Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн урд замд амины Nissan Tiida автомашины жолооч Г нь явган зорчигч БГД-ийн 2-р хороонд оршин суух 75 настай эмэгтэй Ү мөргөөд зугтсан байна. Хэргийн газраас зугтаасан этгээдийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн шалгаж байна. Жолооч Г гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.