8o
Улаанбаатар хот
mobile menu

"Төр нь ямар нэгэн хууль, журмаар хувийн хэвшлээ хааж, бизнесийнхэн бүх эрсдэл, ачаагаа үүрч байна"

2022-09-21 09:57:17

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзжээ.

Уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон хамтын ажиллагаанд саад тотгор болж байгаа хүчин зүйлсийг тодорхойллоо.

Аль ч улс орны хувьд хөгжлийг хурдасгах нэг хүчин зүйл нь төр хувийн хэвшлийн нягт ойлголцол, хамтын ажиллагаа. Ингэж чадсан тохиолдолд иргэдэд хүртээмжтэй улсын хөгжил хурдацтай явна.

Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төр нь ямар нэгэн хууль, журам дүрмээр хувийн хэвшлээ хааж боодог. Энэ байдлаас болж бизнесийнхэн бүх эрсдэл, ачаагаа үүрэхэд хүрч байна. Энэ бол 21 дүгээр зууны Монгол Улсын хөгжлийн хэлбэр биш.

Төрийн зүгээс бизнесийн салбарынханд үзүүлдэг олон төрлийн саад тотгор, хүнд суртлаа багасах тухай ярьж, бичиж байгаа. Гэхдээ энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитоор гүйцэтгэх ёстой" гэлээ.

Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын тогтоолыг гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллагыг бүхэлд нь өөрчлөн зохион байгуулах ажил явагдаж байгааг ч дурдлаа.

Уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, “Стартап Марктинг Спэйс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг болон албаны төлөөллүүд оролцлоо гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл