8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд ослоор зургаан хүүхэд гэмтэж, нэг хүүхэд энджээ

2022-09-19 12:42:03

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022.09.17, 18-ны өдрүүдэд нийт 600 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 411 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 6 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирчээ.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлынбүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 233 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 200, орон нутагт 33 зөрчил тус тус илрүүлжээ. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/09/20 197.211.58.29