8o
Улаанбаатар хот
mobile menu

ШӨХТГ-аас кабелийн телевизүүдэд шаардлага хүргүүлэв

2016-04-13 16:16:00

ШӨХТГ-аас кабелийн телевизүүдэд шаардлага хүргүүлэв ШӨХТГ-аас кабелийн телевизүүдэд шаардлага хүргүүлсэн талаар Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Д.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсад телевизийн олон сувгийг дамжуулдаг “Д Дэш ТВ”, “Скаймедиа”, “Юнивишн” зэрэг компаниудтай холбоотой санал, гомдол, албан шаардлагууд тус газарт ирсэн аж. Тиймээс тус газрынхан “Д Дэш ТВ”, “Скаймедиа”, “Юнивишн” зэрэг компаниудын удирдлагуудыг дуудаж уулзаж, дараахь шаардлагуудыг хүргүүлжээ. Тухайлбал, хувийн телевизүүдийн сувгийн дараалалд орох хүсэлтийг тэдэнд ил тод, нээлттэй, өрсөлдөөнд харшлахгүйгээр зохион байгуулах. Тэгэхгүй бол хувийн буюу арилжааны жижиг телевизүүд олон сувгийн кабелийн телевизүүдэд дараалал авахын тулд өндөр хэмжээний төлбөр төлдөг. Дээрээс нь дарааллын өмнүүр байрлахын тулд тэдэнд тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлдөг байгаа юм. Энэ нь өрсөлдөөний тодорхой хэмжээнд хязгаарласан, жижиг телевизүүдийг боомилсон үйлдэл болсон гэж үзэж байна. Тиймээс дээрх гурван компаниудыг эдгээр зөрчлүүдээ арилгахыг хүссэн аж. Мөн МҮОНТВ зэрэг улс даяар үнэ төлбөргүй цацдаг телевизүүдийг сар бүрийн 20-ноос хойш төлбөр төлөөгүй айлуудад дамжуулдаггүй. Үнэгүй цацдаг телевизүүдийг дамжуулах үүргээ гүйцэтгэдэггүй. Ингэснээр хэрэглэгчийн эрхийг хааж байгаа аж. Дараа нь дата хязгааргүй, спортын суваг үнэгүй гэсэн гэрээний заалтуудыг цуцлахгүй байх, гэрээ цуцалснаас үүдэж хэрэглэгчдэд учрах хохирлыг хэрхэн барагдуулах асуудлыг шаардлагуудыг дээрх гурван компанид хүргүүлсэн аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл