Умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношлогоог хийх зорилготой 21 аймгийн 330 суманд хэрэгжих "ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" төсөл энэ сарын 08-наас ГОВЬ-АЛТАЙ аймагт хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн өдрүүдэд төслийн баг хамт олон Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Баянтоорой тосгон, Алтай, Эрдэнэ, Халиун суманд ажилласан бол өнөөдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд ажилласан байна.
Нэмэлт мэдээлэл дуулгахад ХСҮТ-ийн “Хөхний төв”-ийн эрхлэгч П.Батсүх, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Г.Ням-Од нар умайн хүзүү болон хөхний хорт хавдрын үзлэг, оношлогоо хийж байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны Соёлын илч түгээгч МУСТА дуучин С.Гантогоо нар өсвөрийн үеийнхэнд сургалт, лекц орж байгаа аж.