8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны жолооч нэг хүн гэмтээжээ

2016-04-13 15:53:00

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 270 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, 11 хүн бэртжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн замд “Эмсид” ХХК-ийн Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч 64 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын Хилчин хотхоны урд замд H.Sonata маркийн автомашины жолооч Г нь T.Prius маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч гурван сартай Г нарын гурван хүүхэд гэмтжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
UHShe
lololol haahaahh
2021/09/07 103.140.11.229