Онцгой байдлын албан хаагчид угаартсан гурван хүнийг эсэн мэнд аварсан байна.Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд иргэн Ц-гийн гал тогооны өрөө шатсаны улмаас 72 настай Ц болон 40-42 насны хоёр эрэгтэй угаартсан байснын бүсийн оношилгоо эмчилгээний төвд шилжүүлжээ.
Гал түймрийн дуудлага өчигдөр орой 17:30 цагийн үед онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу аймгийн онцгой байдлын аврах багийнхан очиход 40-42 настай эрэгтэй нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж.