8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн ШИЛДЭГ кино компанийн продюсерууд МОНГОЛД АНХ УДАА хүрэлцэн ирлээ

2022-09-16 10:59:14

Улс орон бүрийн эдийн засгийн бие даасан байдалд кино үйлдвэрлэл болон бүтээлч зах зээл чухал нөлөө үзүүлэн, улс орныг олон улсад сурталчлан таниулах, аялал жуулчлалыг татах түлхэц болдог билээ. 

Монгол Улс 24 жилийн дараа Соёлын яамтай болсноор салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэж, Монгол Улс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийнхээ нэгээр сонгон, соёлын салбарын олон шинэлэг үйл ажиллагаа ар араасаа хэрэгжсээр байна. Монгол Улсад "Кино урлагийг дэмжих тухай хууль" 2021 онд батлагдан, энэ оноос хэрэгжиж эхэлснээр дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон юм. 

Тэгвэл "Кино урлагийг дэмжих тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцохоор Соёлын сайд Ч.Номингийн урилгаар энэ сарын 14-19-ний өдрүүдэд “CNN”, “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living Films”, “MTV” зэрэг дэлхийн тэргүүлэх студи, продакшн, компанийн продюсер, удирдлагууд АНУ, Их Британи, БНСУ зэрэг орнуудаас анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар уран бүтээлчдийг хүлээн авч уулзаж Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа.

Тухайлбал,

  • “Paramount Pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Карлос Луго
  •  “Netflix” компанийн менежер Сон-ли ли
  • “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Кэрри Реган
  • “HBO Маx, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Крутин Пател, найруулагч Пейтер Себастьян
  • “Living films”-ийн туслах найруулагч Апинат Сиричароэнжит нар хүрэлцэн иржээ. 

Дэлхийн шилдэг кино компанийн продюсеруудын энэ удаагийн айлчлалын үеэр Монголын шилдэг кино бүтээгчид, найруулагч, продюсеруудтэй хамтарсан уран бүтээл хийх тухай санал солилцож, уран бүтээлчдийг дэмжих уулзалтанд оролцон, Монголын кино уран бүтээлчдийн хийсэн павильон, студи, зураг авалтын талбай, продакшнаар зочлох юм. 

Мөн Соёлын яам, Кино урлагийн зөвлөл хамтран Монгол Улсын зарласан урамшууллын талаарх мэдээллийг танилцуулан, Монголын кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг олон улсад сурталчлах, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах аж. 

 "Кино урлагийг дэмжих тухай хууль"-ийн Гадаадын кино бүтээгчдэд холбогдох “Гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл авах” журам, “Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох”-той холбогдсон журмууд, “Кино урлагийг дэмжих сан”-гийн журамд гадаад болон дотоодын уран бүтээлчдийн хамтарсан кино төслийн монгол продюсерт дэмжлэг үзүүлэх зохицуулалт багтсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $ 780,000.00
2022/09/18 197.211.53.25
  • Recent
  • Most Read
  • Most Comment