Хүннү Эйр компанийн багш-нисгэгч Ойдов овогтой Батжаргалыг Ерөнхийлөгчийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 19-р зарлигаар Алтан Гадас одонгоор шагнасан байна. Нисгэгч О.Батжаргал нь олон жил иргэний нисэхийн салбарын хөгжилд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан ажилласаныг төр ийнхүү үнэлж шагнасан байна.




